Милко ХХК нь их дээд сургуулиудтай хамтран ажиллах хөтөлбөрийнхөө хүрээнд Сургууль, Оюутан, Байгууллага гэсэн гурвалсан харилцааг үр ашигтай, өгөөжтэй болгох зорилгоор дадлагажуулж, ирээдүйн чадварлаг боловсон хүчинг бэлтгэх зорилготой. 

01.Тавигдах шаардлага:

  • Оюутны үнэлгээний голч дүн 3,0 буюу 85%-иас дээш байх
  • Их, дээд сургуулийн 3, 4-р курсын оюутан байх
  • Хэрэв оюутан Та дадлагын хугацаанд ажлын байрны шаардлагыг
    бүрэн хангаж ажилласан тохиолдолд бид дараах боломжуудыг
    санал болгоно.

    Сургууль төгсөөд ажиллах ажлын урилга хүлээн авах

    Дипломны ажлын дадлага хийх

02.Дадлага хийх хүсэлтэй оюутан Та дараах материалыг бүрдүүлнэ

  • Анкет oнлайнаар бөглөсөн байх
  • Дадлага хийлгэхийг хүссэн сургуулийн албан бичиг
  • Сургалтын албаны баталгаажуулсан дүнгийн тодорхойлолт
  • Дадлагын удирдамж
  • Иргэний үнэмлэхний хуулбар