Ашигтай бактерийн тоо толгойг олшруулдаг хүнсэнд ислэг бүтээгдэхүүн багтдаг

Дэлхий даяар тархаад буй Ковид хэмээх цар тахалтай улс үндэстэн бүр өдөр бүр тэмцэж, даван туулах арга замыг эрэлхийлж байгаа энэ үед  ДЭМБ-аас уламжлалт хүнсээ хэрэглэж, хоол хүнсээрээ дамжуулан дархлаагаа дэмжихийг зөвлөж байна. Монгол улсын эрүүл мэндийн яамнаас ашигтай бактеритай хүнс хэрэглэхийг Монголчууддаа зөвлөж байгаа. Бидний дархлааны системийг дэмждэг зүйл нь биен дэх ашигтай бактерийн тоо өндөр байх тусам биеийн үйл ажиллагаа өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх, дархлааны системээ сайжруулах гэх мэт үйл ажиллагаа эрчимтэй сайн явагддаг байна. Ашигтай бактерийн тоо толгойг олшруулдаг хүнсэнд  ислэг бүтээгдэхүүн ордог. Жишээ нь: Сүү сүүн бүтээгдэхүүн тэр дундаа айраг, аарц, тараг гэх мэт. Мөн ислэг ихтэй жимс хүнсний ногоо багтана.

Монгол түмэн маань эрт дээр үеэс уламжлалт хоол хүнсээрээ дамжуулан эрүүл мэндээ тордож, биеэ эрүүлжүүлж ирсэн байдаг. Жилийн 4 улирлын онцлог, хэв маягт тохируулан мах, цагаан идээ, ургамлаар ээлжлэн хооллож, ирсэн түүхтэй. Өвлийн улиралд мах махан бүтээгдэхүүн, урин цагт сүү цагаан  идээ, ногоо жимсээ түлхүү хэрэглэдэг хоолны соёлтой ард түмэн. Бид дээр үеэсээ л махны шөлөн дээр аарц хийж халуун шөл ууж өвлийн улиралд дархлаагаа дэмжиж, урин цагт хөнгөн хүнс тэр дундаа сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэж дотор эрхтнээ цэвэрлэж аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлж ирсэн.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Ковид халдварт өвчлөлийн үед доорх хүнсийг хэрэглэхийг зөвлөж, уриалаад байгаа.

1.  Шингэний хэрэглээнд өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус болон нимбэг, зөгийн балтай ус, ногоон цай, чацаргана, аньс жимсний шүүс, халуун аарц уухыг зөвлөж байна.

2.  Мах махан бүтээгдэхүүн халуун сармис, сонгино, аарцтай шөл, адууны махтай аарцтай шөл хэрэглэх

3.  Жимс хүнсний ногоонд аньс, чацаргана, хан боргоцой, жүрж, усан үзэм, хар чавга, витамин В, С, Е агуулсан жимс.

4.  Гурил, гурилан бүтээгдэхүүнд бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн, шар, гурвалжин будаа хэрэглэх.

5.  Сүү сүүн бүтээгдэхүүнд халуун сүү, аарц уух нь дархлааг тань дэмжих болно.

6.  Өөх тосны хэрэглээнд олив, наран цэцэг, эрдэнэ шиш, наргил модны тос, сүүлний тос түлхүү хэрэглэхийг уриалж байна.