Бид яагаад тетрапак савлагааг сонгосон бэ?

      Дэлхий даяар өдөр бүр 14 тэрбум гаруй литр ус, сүү, жүүс болон бусад шингэн хоол хүнс, ундаа хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Дэлхий нийтээрээ хэрэглэхэд илүү хялбар, эко эрүүл болон байгальд ээлтэй сав баглаа боодол бүхий бүтээгдэхүүнд анхаарал хандуулж буй энэ цаг үед “ТЭСО” группын “Милко трейд” ХХК-ийн үйлдвэрлэн гаргадаг Зөв аарцны ундаа, “Mongolian Camel” хоормогны ундаа, “I Berry” жүүс болон “Hi Vit” жүүс зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг савласан “Тетрапак” гэх шингэн хүнсний савлагааны талаар танилцуулж байна. Тетра Пак савлагааг анх 1952 онд доктор Рубен Раузинг болон Шведийн инженер Эрик Валленбер нар хамтран хадгалах бодис, хөргөгч шаардлагагүйгээр түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хадгалах, хадгалах хугацааг уртасгах боломжийг сав баглаа боодлын шийдлээр дамжуулан дэлхий даяар аюулгүй хоол тэжээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорилтоо болгож тетрахедрон хэлбэрийн цаасан сав баглаа боодлын хайрцгийг бий болгож шингэн хүнсийг түгээхэд хэрэглэдэг савны нэг хувилбар болгож бүтээж байжээ.

Энэ нь дэлхий даяар хүнсний аюулгүй байдалд хувь нэмрээ оруулах эхлэлийг тавьж өдгөө 160 гаруй улс орны хэрэглэгчдэд аюулгүй хүнс хэрэглэхэд гүүр болж өгсөн юм.

      Учир нь энэ цагийн хамгийн чухал дэвшлүүдийн нэг болох Тетрапак савлагаа нь маш өндөр буюу Цельсийн 137 хэмд (UHT-Ultra High Temperature) бүтээгдэхүүнийг ариутган,  ариун орчинд маш сайн хамгаалж чадах саванд битүүмжлэл өндөртэйгөөр савладаг. Тетра Пак хайрцаг нь сүү, жүүс, жүүсийг нян, нарны гэрэл, агаараас хамгаалахад тусалдаг зургаан давхаргаас бүрддэг ба эдгээр давхаргууд нь гурван материалаар хийгдсэн байдаг бөгөөд савлагааны гол орц нь модоор хийсэн дахин боловсруулах боломжтой Paperboard буюу үндсэндээ цаасаар хийгдсэн байдаг. Тетра Пак хайрцгийн 75% нь картон, 20% нь полиэтилен , 5% нь хөнгөн цагаанаар хийгдсэн.

Тетра Пак Асептик технологи нь ямар ч хадгалалтын бодис хэрэглэхгүйгээр доторх бүтээгдэхүүнийг шинэхэн байлгах боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл хурдан мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчид хадгалах, хадгалах бодис шаардлагагүйгээр 6-12 сарын турш аюулгүй, амттай байлгаж, өнгө, бүтэц, амт, тэжээллэг чанарыг нь хадгалдаг буюу та Тетрапак савлагаанд савлагдсан ямар ч бүтээгдэхүүнээ буцалгаж ариутгах шаардлагагүй, цэвэр шинэхнээр нь хэрэглэж байгаа гэдэгт итгэлтэй байж болно.

Мөн тус савлагаа нь бусад сав баглаатай харьцуулахад үйлдвэрлэхэд бага эрчим хүч шаардагддаг болон хөрсөнд 5 жилийн дараа шингэдэг тул байгаль, цаг уурын өөрчлөлтөд эергээр нөлөөлж буй юм.

Тиймээс “Милко трейд” ХХК Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо болох ISO 9001, Шведийн Тетрапак үйлдвэрийн иж бүрэн автомат төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, Дэлхийд цор ганц Зөв аарцны ундаа, “Mongolian camel” хоормогны ундаа гэх мэт олон нэр төрлийн эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой бүтээгдэхүүнүүдийг чанар, ашиг шим туcыг нь алдагдуулахгүйгээр дэлхийн хаана ч хэрэглэгчдэдээ нийлүүлэхээр ажиллаж байна.