Чацарганатай зөөлөн чихэр Дархлаа

Бидний өдөр тутмын амьдралд чихэрлэг хоол хүнс зайлшгүй шаардлагатай байдаг. Бие махбод нүүрс ус, түүний дотор элсэн чихэр зэргийг эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглах шаардлагатай байдаг.Нүүрс ус нь хүний биеийн эрчим хүчний гол эх үүсвэр юм. Үнэндээ глюкоз нь төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай байдаг. Нүүрс ус, түүний дотор элсэн чихэр нь бие махбодыг тэжээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Тиймээс чихэр нь хүний биед зайлшгүй хэрэгтэй ч бас зохистой хэмжээгээр эсхүл чихрийн агууламж бага бүтээгдэхүүн хэрэглэж байх нь чухал юм. Өөрөөр хэлбэл чихрийн хэт их хэрэглээний сөрөг үр дагаврууд, шүд цоорох зэрэг зарим асуудлаас шалтгаалан эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээчихрээс илүүтэй жимс өгөхийг илүүд үздэг ч зарим үед тэр нь хараахан бүтэмжтэй болдоггүй байх тохиолдол ч бий. Тэгвэл танд Монголын эрүүл хөрсөнд ургасан жимсийг чихэртэй хослуулан гаргасан бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

Монголын эрүүл хөрсөнд ургасан A, C, D, E, B1, B2, B4, B6, B9, D, PP зэрэг амин дэмээр баялаг чацаргана жимсийг хүүхэд багачууд гэлтгүй томчууд бидний ч дуртай резинэн чихэртэй хослуулсан Дархлаа зөөлөн чихрийг санал болгож байна.

Дархлаа зөөлөн чихэр нь бүх насныхны сонирхлыг татах олон төрлийн хэлбэр дүрстэй бөгөөд чихрийн агууламж бага, дархлааг онцгой сайн дэмждэг чацаргана жимстэй учир та хүүхдэдээ эрүүл мэнд болон хүсэл сонирхлыг хамт нийцүүлсэн бүтээгдэхүүн сонгохдоо Дархлаа зөөлөн чихрийг сонгохыг зөвлөж байна. Хүүхдэдээ хайртай халамжтай эцэг эхийн нууц Дархлаа зөөлөн чихэр

Хааяа жимс идмээр ч юм шиг чихэр идмээр ч юм шиг санагдвал Дархлаагаа нэг идээд үзээрэй 2 хүслийг нэг дор биелүүлэх амт байх болно шүү.