Дархлаа дэмжих амин дэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүнүүд

Өдөр бүр хүнсэндээ хэрэглэх дархлаа дэмжих амин дэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүнүүд

1. Сармис: Зуун зууны турш сармис бүх цаг үеийн хоолны жорны гол хэрэглэгдэхүүн байсан. Сармисны гол нууц нь амт нэмэх төдий биш.  Сармис нь өөрт агуулагддаг дархлаа дэмжих амин хүчил, тэжээллэг чанар, халдвар, мөөгөнцрийн эсрэг гайхалтай үйлчилгээ үзүүлдэг.  Сармисыг түүхийгээр нь хэрэглэх нь ханиад шуухина, чийг бам өвчин, цээжний хөндий үрэвсэл зэргээс хамгаалдаг. Түүнчлэн, сармисанд агуулагддаг С, В1, В6 амин дэмийн эх булаг, фосфор, төмөр зэрэг эрдэс бодис, бактерийн эсрэг идэвхтэй үр нөлөөтэй сулфоксид аппинийг өөртөө агуулдаг. Иймд дархлаагаа дэмжиж өдөр бүр хоол хүнсэндээ сармис хэрэглэхийг зөвлөж байна. 

2. Загас: Бие мах бодийн эрч хүчийг сэлбэх амин чухал шимт бодисыг загасны махнаас нөхөх боломжтой. Учир нь загасанд агуулагддаг Омега-3 амин хүчил нь хүний биед шаардлагатай шимт бодисыг түргэн хугацаанд нөхөөд зогсохгүй, цусны эргэлтийг сайжруулж, эрүүл толигор, гэрэлтсэн тунгалаг царайтай болгох эх үндэс болдог. Омега-3 нь цэнгэг усны яргай, туна, макарел зэрэг загасанд хамгийн ихээр агуулагддаг. 7 хоногт гурван удаа хүнсэндээ түлхүү хэрэглэхэд л хангалттай. Хүүхдүүд загас, загасан бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшсэнээр ой тогтоолт, оюуны чадавх нь сайжрах бол жирэмсэн эхчүүд хэвлийдэх үрийнхээ зөв хөгжил, тогтмол өсөлтийг даатгаж болно. Түүнчлэн халдварын эрсдэлийг бууруулдаг байна.

3. Сүү, Сүүн бүтээгдэхүүн: Хүүхдэд бифидо болон лакто бактериар баялаг сүү, сүүн бүтээгдэхүүн өгөх нь хоол боловсруулах эрхтэнд байгаа хорт нянтай тэмцэхэд тусалдаг. Хүүхдийн эрүүл мэндэд хамгийн сайн хүнс бол гэртээ бүрсэн тараг, ээдэм, аарц юм. Эдгээр бүтээгдэхүүнд биед хэрэгтэй бактерийн хэмжээ элбэг байдаг. Өдөрт нэг аяга сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь дархлаа сайжруулахад чухал нөлөөтэй.

4. Зөгийн бал ба нимбэг: Хэрвээ хүүхэд тань ямар нэг хүнсний бүтээгдэхүүнээс элдэв харшил авдаггүй бол дархлааг дэмжих хүнсэндээ чанартай зөгийн бал нэмж хэрэглэж болно. Хүүхдийн өдөрт уудаг шингэн зүйлс нь элсэн чихрийн оронд нэг халбага зөгийн бал нэмж өгөөрэй. Мөн дархлааг сайжруулах бас нэг бүтээгдэхүүн бол усанд нимбэг зөгийн балыг хамтад нь хийж уулгах. Өдөр тутам ууснаар дархлааны системийг маш сайн дэмждэг байна.

5. Амуу тариа: Бор будаа, овьёос, хүнсний хивэг зэрэг амуу тариан төрлийн хүнсний бүтээгдэхүүнд ислэг, уургаас гадна залуужуулах гайхалтай үйл бүхий антиоксидант ихээр агуулагддаг. Хүн бүр төдийлөн өнгө зүсээр нь ялгаварлан, цагаан гурил зэрэг сайжруулсан амуу буудай руу хошуурах нь их байдаг ч, түүнд амин хүчлүүд гээд байх зүйл бараг л байхгүй. Хэдий царай муутай ч, хүний биед хэрэгтэй шим тэжээлээр баялаг эдгээр хүнсээр хуучнаа орлуулчихвал хэд дахин илүү үр дүн үзүүлнэ гэдгийг танд сануулья.

6. Жимс, хүнсний ногоо: Муудсан дархлааг сэргээх хүнсэнд жимс хүнсний ногоо орох нь дамжиггүй. Эдгээр агуулагддаг С аминдэм, шим тэжээлүүдийн нэгдэл нь хүний дархлаа сэргээх аминдэм, шим тэжээлүүдийн нэгдэл нь хүний дархлаа сэргээх амин чухал хүчин зүйлv ордог. С аминдэм нь цусны цагаан эсийн халдвартай тэмцэх бөгөөд цусны даралтыг буурулж, зүрх судасны өвчний зовиур шаналгаанаас ангижруулдаг байна. Харин бусад шим тэжээлүүдийн нэгдэл нь биеийг хорт нэгдлүүдээс хамгаалж, цэвэрлэдэг.