Хунчиртай Зөв аарцны ундаа дархлааг давхар дэмжинэ

Аарц нь олон төрлийн амин дэмээр баялаг дархлааг дэмждэг Монгол түмний уламжлалт цагаан идээний нэг төрөл. Харин Ургамлын хаан гэж нэрлэгддэг Хунчир нь биеийн дархлааны системийг дэмжих онцгой ач тустай бүтээгдэхүүн хэмээн дорно дахины анагаах ухаанд эрт дээр үеэс хэрэглэж иржээ. Хунчир өвсийг олон жилийн турш вирусын гаралтай томуу, ханиадыг эмчлэхэд хэрэглэж ирсэн ургамал юм. Амин дэм, эрдэс бодис уургаар баялаг аарцыг Хунчиртай хослуулан “Хунчиртай Зөв аарцны ундаа”г хэрэглэгчид зориулан үйлдвэрлэсэн юм. Өдөр бүр хэрэглэснээр дархлааг дэмжиж, аливаа вирусийн гаралтай өвчлөлөөс  урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой бүтээгдэхүүн юм. 

Харвардын анагаахын сургуулийн Давид.Л, Гутенбергийн их сургуулийн Томмас.Э, Хенаны анагаахын сургуулийн эрдэмтдийн хамтарсан багийн клиникийн судалгаагаар Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх, эмчлэх гол ургамлаар Хунчир тэргүүтэй Монгол оронд ургадаг 3 ургамлыг нэрлэжээ. Дэлхийн хүн бүрийн амьдралын хэв маягийг өөрчлөн буй аюулт өвчин Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг энэ цаг үед ЭМЯ-аас өдөр бүр өгч байна. Ингэхдээ монгол орны хөрсөнд ургасан байгалийн гаралтай эрүүл хүнсийг хэрэглэж, урьдчилан сэргийлэхийг зөвлөдөг