Хүүхдийн нэмэлт сүүг хэрхэн сонгох вэ?

       Бид бүхний сайн мэдэж байгаачлан эхийн сүү бол юугаар ч орлуулшгүй хүүхдэд хэрэгтэй шим тэжээл, эрдэс бодис, амин хүчлүүдийг агуулж байдаг анхдагч хоол юм. Хүүхэд 6 сар хүртлээ эхийн сүүгээр дагнан хооллох нь хүүхдийн эрүүл өсөлт хөгжилд хамгийн тустай. Гэвч олон төрлийн шалтгаанаар хүүхдээ нэмэлт сүүгээр хооллох шаардлага гардаг. Тэгвэл энэ тохиолдолд хүүхдийн сүүг хэрхэн зөв сонгох талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Хүүхдийн нэмэлт сүүг сонгохдоо дараах 5 зүйлсийг сайтар анхаараарай

1.  Хэрэгцээт шимт бодисуудыг агуулсан байх

АНУ-ын хүнс болон эмийн захиргаа (FDA)-с нийтэлсэн мэдээлэлд хүүхдийн нэмэлт сүүнүүд доорх шимт бодисуудыг заавал агуулсан байх ёстой хэмээн шаарддаг байна. Үүнд: Уураг, өөх тос, линолын хүчил, нүүрс ус,витамин A,C,D,E,K,В1, В2,В6,В12, кальци, магни, төмөр, цайр, зэс, манган, фосфор, иод,натри,кали гэх мэт...

2.  DHA буюу ОМЕГА 3 агуулсан байх

Дэлхийд хүүхэд хамгааллын бодлогоороо тэргүүлдэг Европын холбооны орнуудад хүүхдийн нэмэлт сүүнд дээрх шимт бодисуудаас гадна DHA буюу ОМЕГА 3 заавал агуулсан байхыг хуульчлан 2020.01 сараас хэрэгжүүлж, хяналт тавьж эхэлсэн байна. Учир нь DHA нь ханаагүй тосны хүчил хүүхдийн тархи, мэдрэлийн хөгжил болон харааны хөгжилд сайнаар нөлөөлдөг байна. Эдгээр ханаагүй тосны хүчлийг бид ихэвчлэн байгалийн гаралтай загасны тос, өндөгнөөс авах боломжтой. Өөх тосны хүчил нь хөхний сүүнд бас байдаг. Хүүхдийн нэмэлт сүүнд DHA, ARA оруулснаар хүүхэд эхийн сүүгээр авч болох бололцоот өөх тосоо авах боломжтой гэж үздэг байна. 0-12 хүртэлх сартай хүүхдэд зориулсан сүүнд DHA хэмжээ 100мл тутамд 120мг-с багагүй байх шаардлагатай байдаг бол 12 сараас дээш сартай хүүхдэд зориулсан сүүнд агуулагдах амин дэм, эрдэс бодисын хэмжээ харьцангуй бага байдаг. Учир нь хүүхэд нэмэлтээр хэрэглэж буй өдөр тутмын хоол хүнсээрээ тэдгээр эрдэс бодисоо авч байдаг.

3.  Органик аргаар үйлдвэрлэсэн байх

Европын холбооны улсууд нэмэлт сүү үйлдвэрлэгчдэд тавьдаг хамгийн том шаардлага бол тухайн сүүг гаргаж авч байгаа үхэр болон ямаа нь бэлчээрийн мал аж ахуйд тэжээгдсэн байх хэрэгтэй ба идэж байгаа өвс тэжээл нь химийн аргаар бордоогүй, пестицид хийгдээгүй, 100% органик бордооноос ургасан байх шаардлага тавьдаг ба энэ нь хүүхдийн сүүг илүү аюулгүй, гаж нөлөөгүй, шим тэжээлийн алдагдалгүй байхад чухал нөлөөтэй гэж үздэг.

4.  Ашигтай бактери агуулсан байвал илүү сайн

Хүүхдийн сүү ашигтай бактери агуулсан байх нь дан ганц хоол боловсруулалтыг дэмжихээс гадна хүүхдийн гэдэсний бичил орчныг тэнцвэржүүлж өвчин үүсгэгч бактери үржихээс сэргийлнэ. Хүүхэд эхээс төрөхдөө л төрөх замаас ашигтай бактерийг авч байдаг. Янз бүрийн шалтгааны улмаас (антибиотикийн зохисгүй хэрэглээ) хүүхдийн гэдэсний бичил орчны тэнцвэр алдагдсанаар хүүхдийн дархлаа сулрах, өвчин үүсгэгч бактериуд үржиж хүүхдийн хоол боловсруулалт хямардаг. Эхийн сүүнд ашигтай бактери идэвхжүүлэгч фермент агуулдаг учир эхийн сүүгээр хооллодог хүүхдэд гэдэсний хямрал бага, дархлаа сайн байдаг учир нэмэлт сүүг ашигтай бактериар баяжуулах нь хамгийн чухал юм. Үүнээс гадна пребиотик (FOS, GOS) гэж байдаг ба энэ нь ашигтай бактериудыг идэвхжүүлдэг ислэгт нүүрс ус юм. Пребиотикоор баяжуулсан сүү нь Бифидо бактери, Лактобацилл зэрэг бүх ашигтай бактерийг хамтад нь идэвхжүүлдэг.

5.  Химийн аргаар хурдан найрагдахад зориулсан тогтворжуулагч агуулаагүй байх

Хүүхдийн сүүнд лактоз, малтодекстрин, ургамлын тос гэх мэт олон төрлийн тосны хүчлүүд агуулагддаг ба энэ нь усанд хурдан задарч уусдаггүй. Зарим хүүхдийн нэмэлт сүүнүүд эдгээр тосны хүчлүүдийг устай хурдан уусаж хурдан найрагдахад зориулж emulsifier буюу бэхжүүлэгч нэмсэн байдаг ба энэ нь хүүхдийн биед ашиг тусгүй химийн элемент юм. Нэмэлт бэхжүүлэгчгүй сүү нь усанд удаан найрагддаг ба найруулсан сүүний өнгө өтгөн цагаан биш тунгалагдуу байдаг.

Тиймээс та бүхэн хүүхдэдээ нэмэлт сүү хэрэглэхээр бол нэн түрүүнд олон улсын стандартын дагуу үйлдвэрлэсэн, чанарын стандартыг хангасан, хүнсний аюулгүй байдлын сертификаттай, хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн тэжээллэг чанар, витамин, амин дэмээр баялаг 100% байгалийн гаралтай Европын №1 бүтээгдэхүүн Даналак сүүг сонгон хэрэглэхийг зөвлөе.