ISO 22000 стандарт гэж юу вэ?

Хүнсний аюулгүй байдал гэж юу вэ? Аюулгүй хүнс гэж ямар хүнсийг хэлэх вэ?

     Хүнсний аюулгүй байдлын хамгийн энгийн тодорхойлолт нь аливаа хүнс хэрэглэгчдэд хүрэх үйл явцын аль ч үе шатанд үүсч болох эрсдэлийг арилгаж, хоол хүнс нь хэрэглэгчдэд аюулгүй хүрэх боломжийг хангах, хэрэглэгч тухайн хүнсийг хэрэглэхэд ямар нэг эрсдэл гарахгүй байх баталгаа юм. Тэгвэл аюулгүй баталгаатай хүнс сонгон хэрэглэх хамгийн энгийн алхам болон мэдэх ёстой зүйл бол ISO 22000 Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо юм. 
    ISO гэдэг нь “International Organization for Standardization” буюу Олон улсын стандартын байгууллага гэсэн үгийн товчлол юм. Тус байгууллага нь 1947 онд Швейцарь улсад байгуулагдсан байдаг. Хүнсний аюулгүй  байдлын асуудалд дэлхий нийтээр онцгой анхаарал тавьж, 1987 онд чанарын удирдлагын бүлэг стандартуудыг боловсруулан гаргажээ. Харин Монгол улсын засгийн газраас 2009 онд “Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөр баталсан. Энэ хүрээнд  “Хүнсний аюулгүй байдал”-ын тухай ойлголтыг тодорхойлж, ISO 22000 Хүнсний аюулгүй байдлын олон улсын стандартыг нэвтрүүлэх уриалга, зөвлөмжийг гаргасан байдаг. 
    Өөрөөр хэлбэл хүнс үйлдвэрлэгчид ашиг, орлогоос илүүтэй бүтээгдэхүүний чанар аюулгүй, найдвартай байдлаараа өрсөлдөж, тооны чанараас тогтолцооны найдвартай байдлыг илүүтэй үнэлэх болсон.  Энэ үед  хүнс үйлдвэрлэгчдийн энэхүү харилцааг дэмжих гол хэрэглүүр нь Олон улсын ISO 22000 стандарт. Энэхүү стандарт нь түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн хүнс үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, эцсийн дамжлага хүртэлх өргөн хүрээг хамарсан хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо юм. 
Манай компани дээрх хэрэгжилт
Манай компани нь 2019 оноос Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо буюу ISO:22000 стандартын шаардлагыг бүрэн хангасан, эрүүл цэвэр орчинд чанартай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадаад дотоодын зах зээлд гаргадаг болохыг амжилттай баталгаажуулан гэрчилгээгээ гардан авсан. Ийнхүү өдгөө хэрэглэгчдэдээ олон улсын стандартад нийцсэн чанар аюулгүй баталгаатай, найдвартай бүтээгдэхүүнийг хүргэн ажиллаж байна.