Милко компани химийн олимпиадыг ивээн тэтгэлээ

Монголын үндэсний үйлдвэрлэгч Милко компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр хүүхэд залуусын боловсролд чиглэсэн арга хэмжээг ивээн тэтгэдэг бөгөөд энэ жил АШУҮИС-ийн Анагаахын химийн тэнхимээс зохион байгуулсан ахмад багш асан, профессор З.ИЧИНХОРЛОО-ийн нэрэмжит химийн олимпиадыг ивээн тэтгэж ажиллалаа.

Тус олимпиад нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд АШУҮИС-ийн I, II дамжааны оюутнуудын Химийн шинжлэх ухаанд суралцах мэдлэгийг арвижуулах, хөгжүүлэх, химийн хичээлд сонирхолтой оюутнуудын хүрээг тэлэх зэрэг олон ач холбогдолтой ба нийт 100 оюутан өөрсдийн мэдлэг чадвараа ашиглан өрсөлджээ.