МОНГОЛ ДАРХЛАА ЗӨВ БРЭНД

Аливаа ард түмний хооллох соёл нь тухайн орныхоо байгаль, цаг агаар, газар зүйн байрлалтай ихээхэн хамааралтай байдаг. Малынхаа ашиг шимийг хүртэж, урин цагт хий бадган хөөх идээ ундаа, өвлийн хахир хүйтэн цагт тамир тэнхээ сэргээх уураг, тэжээл өндөртэй хоол хүнсийг өдөр тутамдаа хэрэглэж ирсэн. Буянт малын ашиг шим, цагаан идээ нь Дэлхийн хүнсний байгууллагын шилдэг хоолоор шалгарч, анагаах ач тусаар нь олон эрдэмтэд судалгаа шинжилгээ хийсэн байдаг. 

Доктор З.Бат-Отгон “Өвлийн улиралд хүний тамир тэнхээ буурдаг. Иймээс өвлийн улиралд амтлаг исгэлэн, давслаг хүнсийг гол  идээ ундаагаа болгох нь зүйтэй. Тиймээс шим тэжээл ихтэй, адуу, үхрийн мах, тараг, аарц, цагаа хэрэглэх нь тохиромжтой” гэж судалгаандаа оруулсан бол Текникийн шинжлэх ухааны доктор Л.Дамдинсүрэн  “Уламжлалт бүтээгдэхүүн, ялангуяа исгэлэн сүүн бүтээгдэхүүн хэрэглэх явцад хүний ядарсан булчин, эд эсийг тэтгэдэг амин хүчлүүдийг сэргээдэг онцгой ач холбогдолтой хүнс” хэмээн  тайлбарласан байна. Энэ мэт уламжлалт хүнсний тухай олон эрдэмтэд судалгаа шинжилгээндээ онцолжээ. 

Тараг, айраг, аарц, зөөхий, шар тос, цөцгий, өрөм, бяслаг зэрэг цагаан идээ нь хүний эд эсийг сэргээж, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх онцгой ач холбогдолтой хүнснээс гадна Монголчууд аарцтай шөл, хярамцагтай шөл, Битүү хөр шөл, адууны махтай сармистай шөл, битүү хоол зэргийг тамир тэнхээ сэргээх, бие организмаа анагаахаар хэрэглэж ирсэн. Зөв Монгол Брэнд орчин үеийн хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн уламжлалт хүнсийг хэрэглэхэд илүү хялбар болгож амин дэмээр баялаг Зөв шөлний аарцыг худалдаанд гаргаж, дархлааг түгээлээ. Монгол Дархлаа Зөв шөлний аарцыг бүх төрлийн шөлтэй хоолонд хэрэглэж, эрүүл мэндээ тэтгээрэй.

Зөв Монгол Брэнд