Та цахилгаанаа хэмнэдэг үү?

     Хүн хоолгүй 74 хоног, нойргүй 30 хоног, усгүй 18 хоног амьдарч чадах бол агааргүй 22 минут л амьдарч чаддаг байна. Тэгвэл үүнтэй адил орчин үед эрчим хүч байхгүй бол хэр удаан амьдарч чадах бол? Бид цахилгаан эрчим хүчний тусламжтайгаар өдөр бүр хэрэглэдэг технологийн дэвшил бүхий төхөөрөмж, үйлчилгээ бидэнд хүртээмжтэй болдог.

    Ойрын жишээ гэхэд л халаалт, усны шугам, хоол хүнс, тээвэр, харилцаа холбоо болоод энтертайнмент гэх зэрэг бүгд цахилгаанаас хамаар. Өөрөөр хэлбэл цахилгаан эрчим хүч удаан хугацаагаар тасалдахад бид дээр дурдагдсан бүхий л зүйлсийн хомсдолд орох эрсдэлтэй. Хэдий өмнө нь олон мянган жил цахилгаан гээч юмгүйгээр амьдарч болоод байсан ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүн төрөлхтөн өөрсдийн амьдралаа цахилгаан эрчим хүчинд түшиглэн босгосон билээ. 2015 онд хүмүүсийн дунд цахилгаангүй хэр удаан байж чадах тухай санал асуулга явуулахад нийт хүмүүсийн 50 хувь нь хоёроос дээш долоо хоног амьдарч чадахгүй гэсэн бол 75 хувь нь 2 сар ч хүрэхгүй үхнэ хэмээжээ. Тэгвэл энэхүү нийтлэлийг уншиж буй эрхэм уншигч та ч мөн өөрөөсөө асуугаад үзээрэй. 

Та цахилгаангүй хэр удаан амьдарч чадах вэ? Та цахилгаанаа хэмнэх оролдлого хийж байсан уу? Хэрхэн яаж?

     Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-аас жил бүр зохион байгуулдаг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Earth Hour” хөтөлбөрт 190 гаруй орны хүмүүс нэгддэг. Энэхүү хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч болтугай хувь нэмэр оруулах боломжтой гэсэн утгыг илэрхийлдэг байна. Тэгвэл та яг одооноос эх дэлхийн цаг болох жил бүрийн гуравдугаар сарын 23-ний өдрийн 20:30-21:30 цагийн хооронд гэрлээ унтрааж эрчим хүчээр дэлхийн цагт нэгдээрэй.