Бидний өдөр тутмын амьдралын хэвшил, идэж, хэрэглэж байгаа эд зүйл нь дархлааны системийг өвчлүүлэх гол хүчин зүйл болж байдаг ба бид өөрсдөө ч үүнийгээ тэр бүр анзаарч, анхаарал тавьдаггүй байна.
Ямар үйлдлүүд дархлааны системийг гэмтээдэг вэ?
Нойр дутуу байх
Сахарын хэрэглээгээ ихэсгэх
Шингэн дутагдах
Эмийн хэрэглээ ихсэх
Д,С амин дэмийн дутагдал үүсэх
Стрессдэх
Архи, тамхи хэрэглэх
Сэтгэл санааны тогтворгүй байдал үүсэх
Өөх тосны дутагдалд орох
Шим тэжээлгүй хоол хүнс ихээр хэрэглэх
Дархлаа сул байгааг хэрхэн мэдэх вэ?
Өвчлөмтгий болно, ахин дахин өвдөнө.
Хоолондоо дургүй болох
Харшламтгай болох
Нозоорч нойр хүрэх
Ажлын бүтээмж муудах
Сульдах
Толгой өвдөх
Нойргүйдэх
Идэвх буурах
Сэтгэл санаа тогтворгүй болох
Эдгээр шинж тэмдэг илэрч байгаа бол та дархлааны системийн хэвийн ажиллах горимыг засах, сэргээх арга хэмжээ зайлшгүй авах шаардлагатай болжээ.
1. Улиралдаа таарсан хоол хүнсийг хэрэглэх
Өдөрт тогтмол цаг хооллож хэвших, өглөө оройны хоолноос өдрийн хоол их хэмжээтэй байх хэрэгтэй. Хүйтэн, түүхий болгосон хоол ундаас татгалзаж, халуун, гүйцэд болгосон хоолыг идэж, орой орондоо орохоос 3 цагийн өмнө өдрийн хамгийн сүүлийн хоолоо идэж дуусгасан байх шаардлагатай.
2. Халуун бүлээн шингэн өдөр бүр уух
Халуун бүлээн ногоон цай, чацаргана, аньсны шүүс, аарц зэрэг C витаминаар баялаг шингэн зүйлийг маш сайн уух.
3. Биеийг цэвэрлэж, хорыг гадагшлуулах
Хаврын улирал нь биеийн цэвэрлэгээ хийж, өвөлдөө идсэн их махны хорыг гадагшлуулах улирал байдаг. Энэ улиралд хорт утаанд бохирдсон уушиг, хор хамгийн их цугладаг элэг цөсийг угааж, бөөрийг цэвэрлэхэд хамгийн тохиромжтой улирал.
4. Сайтар унтаж амарч, бясалгал, дасгал, йога хийх
Бухимдал, стресснээс хол
байж аль болох унтаж амарч, залбирал, бясалгал хийх, сэтгэлийг амар тайван
байлгах, уран зураг үзэх, агаарт алхах, сэтгэл сэргээсэн зүйлсдээ цаг гаргах
мэдрэлийн системд амгалан байдлыг бэлэглэж бие махбодийг эрч
хүчтэй байлгадаг.
5. Дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж байх
Биеийн тамирын дасгал хөдөлгөөнүүдийг тогтмол хийснээр таны дотоод эрч хүч, ажиллах чадвар нэмэгдэж, дархлааны системийг улам тэтгэж өгнө.
Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам