Хүний нөөцийн бодлого нь байгууллагын эрхэм зорилго, алсын хараа, үйл ажиллагааны стратеги зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах хүний нөөцийг төлөвлөх, бүрдүүлэх, сонгон шалгаруулах, сургаж хөгжүүлэх, бэлэн байгаа хүний нөөцийг бодитой үнэлэх, ирээдүйн хэрэгцээг тодорхойлох түүнд хүрэхэд учирч болзошгүй эрсдлийг тооцох, ажилтан бүрийн авьяас чадварыг нээн илрүүлж, оновчтой бодлогоор идэвхжүүлж урамшуулах замаар гүйцэтгэлд суурилсан бүтээлч, чадварлаг, тогтвор сууршилтай хүний нөөцийг бий болгоход оршино.