2009
МИЛКО ХХК үүсгэн байгуулагдлаа

МИЛКО ХХК нь 2009 оноос эхлэн ТЭСО Групп-ээс хэрэгжүүлсэн сүүний үйлдвэрийн төслийн хүрээнд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа гэсэн чиглэлээр үүсгэн байгуулагдсан.

2009
2010
2010
УЛАМЖЛАЛЫГ ШИНЭЧЛЭНЭ

“УЛАМЖЛАЛЫГ ШИНЭЧЛЭНЭ” уриан дор 2010 оны 03 сараас эхлэн 4%-ийн тослог бүхий цөцгийн тосоор баялаг цай сүлэхэд зориулагдсан “Тослог” сүүг үйлдвэрлэснээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

2014
ЗӨВ ААРЦНЫ УНДАА

2014 оноос эхлэн ЗӨВ ААРЦНЫ УНДАА-г өлгийдөн авч худалдаанд гаргаж эхэлсэн түүхтэй.

2014
2015
2015
ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛСЭН

Швед улсын дэвшилтэт технологи болох эколин савалгааг нэвтрүүлсэн. Энэ нь шингэн хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааг 6 сараас 1 жилээр уртасгаж өгдөг тетрапак савлагаа юм.

2017
ХҮЧИН ЧАДАЛ

2017 онд 1 цагт 6000 бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий тетрапак савлагааны шугамыг суурилуулсан.

2017
2018
2018
Хүнсний экспортоор тэргүүлэгч

Милко ХХК нь 2014 оноос эхлэн БНХАУ-руу Зөв брэнд, Голден кофе цай, Голден милк хуурай сүү, Сааль сүү, Сааль 4/1 цайг, Казакстан руу голден милк сүүг экспортлож байна. 2020 оноос эхлэн АНУ руу 100 өтгөрүүлсэн шүүс, БНСУ, Япон руу Зөв брэнд, хатаасан чацаргана зэргийг амжилттай экспортлоод байна.

2023
НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БОДЛОГО

Бид бизнесийн тогтвортой хөгжлийг эрхэмлэж, уламжлалт технологийг дэвшилтэт техник технологоор инноваци шингээж, аливаа өөрчлөлтийн үед сонирхогч талуудад нээлттэй байдлыг эрхэмлэн, ажлын байрны таатай орчин нөхцөлд, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, хууль тогтоомж стандартын шаардлагад нийцүүлж, ажилтны ур чадварыг дээшлүүлэн, тасралтгүй сайжруулан тогтвортой хөгжинө.

2023
2023
2023
Хүнсний экспортоор тэргүүлэгч

Милко ХХК нь 2014 оноос эхлэн БНХАУ-руу Зөв брэнд, Голден кофе цай, Голден милк хуурай сүү, Сааль сүү, Сааль 4/1 цайг, Казакстан руу голден милк сүүг экспортлож байна. 2020 оноос эхлэн АНУ руу 100 өтгөрүүлсэн шүүс, БНСУ, Япон руу Зөв брэнд, хатаасан чацаргана зэргийг амжилттай экспортлоод байна.

2009 он

Үүсгэн байгуулагдсан

ISO-18000, 22000

Олон улсын стандарт

250 +

Ажилтан хамт олон

20,000 +

Бүтээгдэхүүн